Мэдээ
Шинонмед эмнэлэгийн бөөрний нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар олон улсын хуралд амжилттай оролцлоо
2024 оны 6-р сарын 13-16 нд БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын бөөрний эмч нарын чуулга уулзалтад оролцлоо. Манай эмнэлгээс АУ-ны магистр, клиникийн профессор, бөөр гемодиализын ахлах зэрэгтэй эмч Н.Оюун, АУ-ны магистр, бөөр гемодиализын ахлах зэрэгтэй эмч, докторант Г.Наран-Амгалан, диализын тасгийн сувилагч О.Бямбасүрэн нар оролцон мэдээлэл солилцож, арвин туршлага хуримтлууллаа. Хоол боловсруулах эмч нарын олон улсын сургалтад хоол боловсруулах эмгэг судлалын ахлах зэрэгтэй, АУ-ны магистр, дурангийн эмч Б.Гаачин, Г.Сэргэлэн эмч нар яг одоо оролцож байна. Эмч нарынхаа ур чадварыг ахиулж дээшлүүлж, бидэнд итгэл хүлээлгэн сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдалгүй ажиллах болно. Өөрийн мэдлэг чадвараа улам хурцалж зогсолтгүй суралцаж буй эмч нартаа баярлалаа. Амжилт хүсье