Мэдээ
Улаан бурхан өвчнөөс сэргийлэх, шинж тэмдгүүд
Таван хүн тутмын НЭГ нь хүндрэх эрсдэлтэй.
Уушгины хатгаа, тархины үрэвсэл хэлбэрээр хүндэрч улмаар үхэлд хүргэх АЮУЛТАЙ Энэ бол Улаанбурхан өвчин. Маш энгийн хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг хэдий ч тоомжиргүй хандаж болохгүй.
- Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.
- -Хамар битүүрэх, нус гоожих, хуурай ханиалгах, нүд улайж үрэвсэх, нуухтах, дээрээс доош чиглэлтэй улаан толбо, гүвдрүүт тууралт гарах, халуурах гэх мэт.
- -Энэхүү өвчнөөс найдвартай сэргийлэх арга бол вакцин хийлгэх. Хүүхдийг 9 сартай болон 2 настайд вакцинд хамруулах шаардлагатай. Вакцины 2 тунд хамрагдсанаар дархлаа тогтоно.
- -А аминдэм болон бусад амин дэмээр өөрийгөө дэмжиж, шимтэй хоол хүнс хэрэглээрэй.
- Улаанбурхан өвчнөөс сэргийлье