Тасгийн танилцуулга
ЭМТҮЧАБ-ЫН АЛБА
Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрүүл мэндийн байгууллагуудад ЭМТҮЧАБ (Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгэний Чанар Аюулгүй Байдал)-ын алба ажилладаг.
Эмнэлгийн ЭМТҮЧАБ-ын алба нь эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үүрэг бүхий нэгж юм.
ШИНОНМЕД” эмнэлэг нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Нэгдсэн эмнэлгийн MNS-5095:2017 стандартын дагуу чанарын албыг ажиллуулж эхэлсэн.
Албаны менежерээр Алтангадаст одонтой хүний их эмч Б.Лхамсүрэн ажиллаж байна.
ЭМТҮЧАБ-ын алба нь орон тооны 1, орон тооны бус 8 гишүүнтэй. ЭМТҮЧАБ-ын алба нь Монгол улсын шадар сайд, ЭМС-ын хамтарсан 2019 оны 116/А/565, 566 тоот тушаал, ЭМС-ын 2022 оны А/136 тоот, 346 тоот тушаалыг мөрдлөг болгон ажиллаж байна.
![](../admin/suv/photos/2.jpg)