Тасгийн танилцуулга
Лабораторийн тасаг
Шинонмед эмнэлэгийн Лабораторийн тасаг нь 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөдөр үндсэн хоёр их эмч, гурван үндсэн лаборанттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Бид Нэгдсэн Эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS ISO 5095 2023, Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавигдах шаардлага MNS ISO 15189:2015, Эмнэлзүйн лабораторийн аюулгүй ажиллагаа MNS 6616:2016, Чанарын менежментийн тогтолцоо Лабораторийн баримт бичгийн боловсруулалт ба хөтлөлт MNS 6615:2016 стандартуудыг мөрдөн ажилладаг.
Шинжилгээний нэр төрөл: • Гематлогийн шинжилгээ • Биохимийн шинжилгээ • Иммунологийн шинжилгээ • Клиник химийн шинжилгээ /Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ/ • Цус бүлэгнэлтийн шинжилгээ • Бүх төрлийн нян судлалын шинжилгээ Бид үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлж, хэрэглэгчийн тав тухыг хангах үүднээс сорьц авах 1 өрөө, клиник шинжилгээний 2 өрөө, нян судлалын шинжилгээний 3 өрөөнд мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг.
Хүчин чадал • Respons-940 /биохимийн бүрэн автомат анализатор/ цагт 400 шинжилгээ/ • С2000-2 /цус бүлэгнэлтийн шинжилгээний хагас автомат анализатор/ • IFLASH 1200 /иммунологийн бүрэн автомат анализатор/ цагт 120 шинжилгээ/ • EDAN /цусны дэлгэрэнгүй шинжилгээний хагаса автомат анализатор/ цагт/ 60 шинжилгээ/ • HSY H-1000 L-800 /шээсний бүрэн автомат анализатор/ цагт 240 шинжилгээ/ • RENDER MA-120 /нян судлалын шинжилгээний ялган дүйлтийн бүрэн автомат анализатор/ цагт 300 шинжилгээ/ • I chroma 3 /иммунологийн хагас автомат анализатор/ цагт 120 шинжилгээ/
Ашиглагдаж буй аппарат • Respons-940 /биохимийн бүрэн автомат анализатор/ • С2000-2 /цус бүлэгнэлтийн шинжилгээний хагас автомат анализатор/ • IFLASH 1200 /иммунологийн бүрэн автомат анализатор/ • EDAN /цусны дэлгэрэнгүй шинжилгээний хагаса автомат анализатор/ • H-1000 L-800 /шээсний бүрэн автомат анализатор/ • RENDER MA-120 /нян судлалын шинжилгээний ялган дүйлтийн бүрэн автомат анализатор/ • I chroma 3 /иммунологийн хагас автомат анализатор/
Эмч нар: А.Пүрэвдорж, Б.Янжиндулам