Тасгийн танилцуулга
Дүрс оношлогооны тасаг
Шинонмед эмнэлгийн дүрс оношилгооны тасаг нь 2013 онд үүсгэн байгуулагдсан ба тасралтгүй 11 жил үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид Цөмийн энергийн комиссын тогтоолын дагуу цацрагийн аюулгүйн норм, аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө зэргийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын улсын байцаагчаар батлуулан дүрэм, журмыг мөрдөн ажилладаг.
Манай эмнэлгийн дүрс оношилгооны тасаг нь хоёр их эмч, дүрс оношилгооны хоёр техникчтэйгээр харьяалал харгалзахгүй насанд хүрэгчдийн болон хүүхдийн дүрс оношилгооны тусламж үйлчилгээг хүргэж байна.
Хэт авиан оношилгоо:
Хэвлийн хэт авиан оношилгоо, хөхний хэт авиан оношилгоо, бамбайн хэт авиан оношилгоо, түрүү булчирхайн хэт авиан оношилгоо, төмсгийн хэт авиан оношилгоо, өнгөц эрхтний хэт авиа оношилгоо шинжилгээг хийдэг.
Бүх төрлийн рентген зураг авна.
Үүнд: толгой, багана нуруу, гар хөлийн сарвуу, өвдөг, тохой, уушиг, цээж, түнх, хэвлийн тойм зэрэг багтана.
Манай дүрс оношилгооны тасгаар өдөрт 72 хүн (эхо, рентген) үзүүлэх хүчин чадалтай ба сард 1730 орчим үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой.
Ашиглагдаж буй аппарат:
  • 2021 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн ELPO-32 рентгений зөөврийн аппарат
  • 2013 оны БНСУ-д үйлдвэрлэсэн EVA HF 525 рентгений суурин аппарат
  • Нидерланд улсад үйлдвэрлэсэн PHILIPS iu22 200501-00122 хэт авиан суурин аппарат
  • БНСУ-д үйлдвэрлэсэн SAMSUNG HS40 хэт авиан суурин аппарат
  • БНХАУ-д үйлдвэрлэсэн Chison Sonomax 9 хэт авиан суурийн аппарат
  • БНХАУ-д үйлдвэрлэсэн Chison sono air 70 хэт авиан зөөврийн аппарат
  • MINDRAY 200501-00024 хэт авиан зөөврийн аппаратуудыг ашигладаг.
Эмч нар: Г.Энхсувд, Я.Болормаа