Халдварын сэргийлэлт хяналтын алба
Халдварын сэргийлэлт хяналтын албаны зорилго нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарах эрсдэлээс сэргийлэх, хяналт тавих, халдварт өвчин гарсан тохиолдолд хариу арга хэмжээ авах, тандалт судалгаа хийх, эрсдэлт хүчин зүйлийг тогтооход оршино.
Бид халдвар сэргийлэлт хяналтын эрүүл мэндийн сайдын тушаал, стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.
Тус алба нь үндсэн 3 их эмч, 3 сувилагч, 5 эмнэлгийн бусад ажилтантай бөгөөд бидний дунд Алтангадаст эмч 1, төрийн удирдлагын магистр эмч 1, анагаах ухааны магистрант эмч 2, сувилахуйн магистрант 1 сувилагч аиллаж байна.