Тасгийн танилцуулга
Мэс заслын тасаг
       Шинонмед эмнэлгийн мэс заслын тасаг нь 2022 оны 9 сард байгуулагдаж цөсний нээлттэй мэс заслыг хийж эхэлсэн. 2023 оны 3 сард анхны урологийн мэс засал, 2023 оны 10 сард анхны дотоод шүүрлийн мэс хийснээр үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл улам бүр олширсоор байна.
Манай тасагт Ерөнхий мэс заслын нэг эмч, Бөөрний мэс заслын 2 эмч, Дотоод шүүрлийн мэс заслын эмч, Мэдээгүйжүүлгийн 2 эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, мэс заслын туслах сувилагч нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Мэс заслын тасаг нь мэс заслын бүрэн тоноглогдсон 2 өрөө, сэрээх өрөө, боолт ажилбарын 3 өрөө, эрчимт эмчилгээний өрөө, хэвтэн эмчлүүлэх 13 ортой бөгөөд өдөрт 6-7 мэс засал хийх боломжтой.
Бамбай булчирхайн мэс засал эмчилгээг хортой болон хоргүй хавдрын үед мөн зангилаат бахуу өвчний үеийн мэс засал эмчилгээг хийхээс гадна бамбай булчирхайн нарийн зүүний хатгалтаар эсийн шинжилгээ, зориулалтын зүүгээр эдийн шинжилгээ хийгдэж байна. Бамбай булчирхайн хоргүй хавдар болон зангилааны үеийн үеийн өндөр давтамжит долгионоор түлэх эмчилгээг нутагшуулан тогтмол өдөр бүр хийж байна.
Бид хэвлийн дурангийн мэс заслыг каро шторз брэндийн дуран, Урологийн дурангийн мэс заслыг RZ брэндийн мэс заслын дуран ашиглан хийдэг.
Эмч нар: Дашням, Бямбасүрэн, Баттулга, Нямцэрэн, Аззаяа, Амармэнд