Тасгийн танилцуулга
Амбулаторийн тасаг
Шинонмед эмнэлгийн Амбулаторийн тасаг нь дотор, мэс заслын өвчний тусламж үйлчилгээг стандарт удирдамжийн дагуу эелдэг найрсаг хамт олон хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгоо, лабораторийн аппаратын тусламжтайгаар чанарын өндөр түвшинд үзүүлж байна.
Манай амбулаторийн тасгийн бүрэлдэхүүнд бөөр, гемодиализийн 3 эмч, гастроэнтерлогийн 2 эмч, зүрх судасны 1 эмч, чих хамар хоолойн 1 эмч, бөөр шээсний мэс заслын 2 эмч, эмэгтэйчүүдийн 1 эмч, дотоод шүүрлийн булчирхайн мэс заслын 1 эмч, дүрс оношилгооны 2 эмч, лабораторийн 2 эмч, яаралтай тусламжийн 1 эмч, мэдээгүйжүүлгийн 1 эмч, уламжлалт эмчилгээний 1 эмч, мэдрэлийн 1 эмч багтдаг.
Манай эмнэлэг нь 2001 оноос дотор, бөөрний өвчний үзлэг оношилгоо эмчилгээг хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба 2014 оноос гемодиализийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж одоог хүртэл тасралтгүй үргэлжлүүлсээр байна. 2018 оноос нэгдсэн эмнэлэг болон өргөжин “Нэгдсэн эмнэлгийн стандарт”-ын дагуу дотор, мэс засал болон бусад нарийн мэргэжлийн эмч нарийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Ашиглагдаж буй тоног төхөөрөмж
БНСУ-д үйлдвэрлэсэн MEDSTAR EDS-500 аппарат чих хамар хоолойн дуран
Япон улсад үйлдвэрлэсэн FUJIFILM BL-7000, VP-7000 ходоод улаан хоолойн уян дуран
БНСУ-д үйлдвэрлэсэн CLARVION Qvion19 урологийн уян дуран
Нидерланд улсад үйлдвэрлэсэн PHILIPS iu22 200501-00122 хэт авиан суурин аппарат
БНСУ-д үйлдвэрлэсэн SAMSUNG HS40 хэт авиан суурин аппарат
БНХАУ-д үйлдвэрлэсэн Chison Sonomax 9 хэт авиан суурийн аппарат
БНХАУ-д үйлдвэрлэсэн Chison sono air 70 хэт авиан зөөврийн аппарат
MINDRAY 200501-00024 хэт авиан зөөврийн аппаратуудыг ашигладаг.
Эмч нар: Н.Оюун, Г.Сэргэлэн, Б.Гаачин, Х.Ергалим, Б.Наран-Амгалан, Г.Сэвжидмаа, Оюундарь, Аарагчаа, Номин-Эрдэнэ, Энх-Уянга, Дашням, Бямбасүрэн, Баттулга, Энхсувд, Болормаа, Аззаяа, Амармэнд, Цэрэнпунцаг