Тасгийн танилцуулга
Дотрын хэвтэн эмчлүүлэх тасаг
ШИНОНМЕД” эмнэлэг нь 2001 оны 7-р сард "ТУЙПЛИН ШИНЭ ЗУУНЫ" эмнэлэг нэртэйгээр дотрын чиглэлээр хэвтүүлэн эмчлэх 10 ортойгоор байгуулагдсан Монгол улсын анхны хувийн эмнэлгүүдийн нэг юм.
Тус эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа БӨӨРНИЙ эмнэлэг гэж салбартаа олонд танигдсан. 2007 оноос Эрин эмнэлэг нэртэйгээр 20 ортойгоор, 2012 оноос 60 ортойгоор үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Манай дотрын хэвтүүлэн эмчлэх тасаг нь стандарт, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ба одоогоор найман их эмч, зургаан сувилагчтайгаар тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бидний дунд Алтангадаст эмч 1, Клиникийн профессор 1, Анагаах ухааны магистр 4, Ахлах зэргийн эмч 5 ажилладаг.
Бид бөөр, хоол боловсруулах, зүрх судас, мэдрэлийн чиглэлээр хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийт 16 өрөө, 37 орны хүчин чадалтай. Люкс 2 өрөө, Энгийн хоёр ортой 9 өрөө, Энгийн 3 ортой 5 өрөө. Өрөө тус бүр дотроо нойл, душ, wifi, зурагт, хөргөгчтэй.
Эмч нар: Н.Оюун; Г.Сэргэлэн; Б.Гаачин; Х.Ергалим; Б.Наран-Амгалан; Г.Сэвжидмаа; Цэрэнпунцаг
Ерөнхий мэргэжлийн эмч: Г.Эрдэнэ-Очир, М.Буянбилэг